8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

2016-04-15 09:28:00

 

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, Төв, Хэнтий, Дорнод болон  зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, төвийн аймгийн өмнөд хэсгээр секундад 14-15 метр хүрч цасан шуурга шуурах аж. Мөн ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө 0-5, өдөртөө 2-7 хэмийн дулаан байх юм байна. Тиймээс ард иргэд,  малчид, тээвэрчдийг хол замд гарах, хөдөө орон нутгийг зорихдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж  байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл