8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨСҮТ: Омикрон, BAF7,BQ хувилбар бүртгэгдсэн

2022-11-09 13:05:00

ХӨСҮТ-өөс томуу томуу төст өвчин, Covid-19 халдварын шинэ хувилбарын талаар мэдээлэл өгч байна.

Covid-19 цар тахлын дэгдэлтээр Япон, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улс тэргүүлж байна. Олон улсад BA51, XBB гэсэн хувилбар нийтлэг дэгдэж байна. Манай улсын хувьд  44 дэх долоо хоног буюу энэ долоо хоногийн байдлаар шинээр халдвар бүртгэгдсэн тохиолдлын тоо 777 байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгийн тусламж ачаалал нэмэгджээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар аравдугаар сарын сорьцоор, BA51, BA52 болон BAF7, BQ хувилбар шинээр бүртгэгдсэн. БНХАУ-ын иргэн BAF7 халдвараар өвдсөн, 77 настай, зочид буудалд тусгаарлагдаж байгаа аж. Харин BQ хувилбараар манай улсын 5 иргэн өвдөж халуурах, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг нийтлэг илэрчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл