8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагджээ

2022-11-09 15:15:00

асгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмжийг яаж тогтвортой барих талаар хэлэлцлээ. Энэ жил нийт 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Үүний 94 мянган нь төрийн өмчийн цэцэрлэгт, үлдсэн нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан. 

Цэцэрлэг, сургуулийн хүртээмж хангалтгүй байгаагийн шалтгааныг тодруулахаар судалгаа хийсэн. Улмаар цогцолбор, хороолол барихдаа НЗДТГ-аас архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулахдаа 24 цэцэрлэгтэй байна гэдэг даалгавар өгөөд, зураг төслөө батлуулахдаа тэрийгээ буцаагаад 50 хувь багасгачихдаг. Үүний улмаас цэцэрлэггүй үлддэг асуудал байсан юм байна. Тэгэхээр Улаанбаатарын хэмжээнд нийт 752 орон сууцны цогцолбор барилга баригдаж байна. Үүний 0.2 хувь нь буюу 20 цэцэрлэг л барихаар төлөвлөгдсөн судалгаа байгаа. Тиймээс ажлын процесс бүр дээр нь хариуцлагажуулах хэрэгтэй байна. Тиймээс цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх ажлуудыг зохион байгуулна. 

Түүнчлэн боловсролын салбар дээр бид газрын тооллого хийсэн. Өнөөдөр Монгол Улсад 680 орчим төрийн өмчит сургууль, 500 гаруй сургууль, 20 орчим их дээд сургууль байна. Сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан байна. Өнөөдөр нийт төрийн өмчийн 12 сургууль цэцэрлэг, найман их дээд сургуулийн газар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн эхнэр, жолоочийн нэр дээр байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн газар дээр орон сууц бариад, СӨХ-ийнх нь нэр дээр барилгаа шилжүүлсэн тохиолдол байна. Хөдөө орон нутагт байгаа сургууль, цэцэрлэгийн газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн байгаа юм. Тиймээс газар эзэмих эрхийг нь цуцалж, алба хаагчдад хариуцлага тооцохоор болсон" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энэ Монгол улс гэдэгт хулгай, авилга нилэнхүйдээ нүүрлэжээ. Ийм байдалд хүргэсэн МАН ба АН гэх нам нийлж сэм хулгайлагчдад хариуцлага үүрүүлэх цаг нь болжээ.
2022/11/09 103.57.94.112