8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзанданг дахин 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

2022-11-10 10:15:00

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, туслах Г.Аюулгүй нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан, цагдан хориод буй. Тэдний цагдан хорих хугацааг 30 хоногоор дахин сунгажээ. Энэхүү шийдвэрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр/2022.11.08/ гаргасан байна.

Ж.Батзанданг туслахаараа дамжуулан, Капитал банкнаас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгаж байгаа юм. Капитал банк нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуй нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан нь батлагджээ.

Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах шатанд дээрх дамжуулан авсан зээл нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компанийн данс руу орсон нь илэрч, саатуулан шалгаад байгаа юм.

Түүнийг дахин 30 хоногоор цагдан хорих саналыг прокурор гаргасныг шүүх хүлээн авч, шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигч
Banknaas zeel avsan ih hyrliin bysad hylgaichdiig hezee barivchilj shalgah ve.... Hyyrensyh, ongonshatar 2 byhel byten n Bank deeremdej, kazinodson
2022/11/10 194.230.144.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment