8o
Улаанбаатар хот
mobile menu

Супер лигийн хоёр тоглолт болно

2016-04-15 11:53:00

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн плей-оффын хагас шигшээ тоглолтууд Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна.

“Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улиралд “Харцага”, “Дархан гарьд”, “Их өргөө аравтууд”, “Хасын хүлгүүд”, “Мон-Алтиус Смарт”, “Архангай лидер”, “Төв ургац” гэсэн нийт найман баг дөрвөн сарын турш өрсөлдсөн. Эдгээр багуудаас "Сентоза Ирвэсүүд", "SBL Хасын Хүлгүүд", "Төв Ургац-Альяс", "Тех Харцага" хагас шигшээд үлдэж, аваргын төлөө өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөж байна. Түрүүлж дөрвөн хожил авсан нь аваргын төлөө тоглох эрхийг авах юм. Одоогоор "SBL Хасын Хүлгүүд" "Сентоза Ирвэсүүд"-ийг эхний хоёр тоглолтод хожоод байна. Тэгвэл "Төв Ургац", "АльясТех Харцага"-ын хожлын харьцаа 1:1 болсон. Өнөөдрийн тоглолт Спортын төв ордонд 18.00, 20.00 цагуудаас болно.

IV.15 (Спортын төв ордон)

  • 18.00 Төв Ургац-Альяс Тех Харцага /1-1/
  • 20.00 Сентоза Ирвэсүүд-SBL Хасын Хүлгүүд /0-2/
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл