8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхошуунаас бусад газруудад хэвийн болон бага бохирдолтой байна

2022-11-21 11:15:00

Өнөөдөр 08:30 цагийн орчимд Баянхошуу орчимд бохирдолтой буюу агаарын чанарын индекс 213 байна. 

Дамбадаржаа, Хайлааст, Шархад, Ургах наран, Налайх, Нисэх, Толгойт зэрэг газруудад бохирдолтой буюу АЧИ 102-168-ын хооронд байна.

АЧИ 201-300 байх үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч, хэт мэдрэмтгий хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ. 

Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэйг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment