НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгч хэн бэ? МАН-ын бага хурал ирэх сарын 6-ны өдөр товлогдсон. Тус хурлаас өрсөж НАМЭХ-ийн дараагийн ерөнхийлөгчийн асуудал яригдаж эхэлжээ. Тодруулбал НАМЭХ-ийн тэргүүнээр олон хувилбарууд яригдаж байгаа бол УИХ-ын гишүүд өөрсдийн төлөөллөөс Х.Булгантуяаг нэр дэвшүүлж байгаа сурагтай. Х.Булгантуяагийн хувьд өнгөрсөн удаад НАМЭХ-ийн сонгуульд Д.Сарангэрэлтэй нэр дэвшиж байсан мэдлэг боловсролтой улс төрд гайгүй нэр хүндтэй яваа нэгэн, харин МАН-ын зүгээс Ч.Номинг томилох санал яригдаж эхэлсэн. Түүний хувьд ёстойл олны ярьдгаар арын хаалгаар, мөнгөөр зодож сайд болсон бол тус сайдын суудал нь багдаж МАН-ын нөлөө бүхий ТББ-ыг амлаж байгаан хачирхалтай. Дараагийн олны дунд яригдаж буй эмэгтэй бол БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Ё.Нямжав гэх таамаг яригдаж эхлэв. Ё.Нямжав нь саяхан 2 ч удаа нярайлж чимээгүй байсан ч Бриллиант гэх ТББ-аа идэвхижүүлж эхэлсэн. Боловсрол мэдлэгээр нөгөө 2-оосоо дутахгүй ч намын дэмжлэгээр яах нь тодорхойгүй. Ямартай ч НАМЭХ-ийн ээлжит бус хуралдаан 12 сарын 1-ний өдөр товлогдсон бөгөөд дараагийн ерөнхийлөгч 80аад оныхны дунд өрнөх бололтой.
НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгч хэн бэ
2022-11-21 14:30:00