8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ сард нээнэ

2022-11-21 14:56:00

Засгийн Газраас хэрэгжүүлж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын газар шорооны ажил дуусаж, дэд бүтцийн угсралтын ажил дуусах шатандаа оржээ. Ийнхүү Зүүнбаян-Хангийн замыг 2022 оны арваннэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулж, төмөр замын тээврийг эхлүүлэх юм байна. Шинэ зам ашиглалтад орсноор дараах үр дүн гарна гэж Засгийн газраас мэдээллэв. Үүнд,

-Экспортын ачаа 30 хувиар өсөх,

-Төв болон Өмнийн говийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ нэмэгдэх,

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ачаа тээврийн найдвартай шинэ шугам бий болж, Монгол Улс урд хилээр хоёр дахь шинэ төмөр замын гарцтай болох,

-Транзит ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх,

-“Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын ашиглалтыг нэмэгдүүлэх

-Евразийн эдийн засгийн интеграци, дэд бүтцийн системд шинэ холболт бий болгох,

-Дотоодын аж ахуйн нэгжүүдийг ажлын байр, бүтээн байгуулалтын ажлаар хангах,

-Монголын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь оруулах,

-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 2016 оны дөрөвдүгээр сард болсон гурав дахь удаагийн уулзалтаар талууд “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн “Монгол–Орос–Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай” хамтарсан мэдэгдэлд тусгасан арга хэмжээ бодитой хэрэгжих үндсэн нөхцөл бүрдэх,

-Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн шийдвэр хурдан хэрэгжих нэг гол нөхцөл бүрдэх,

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” санаачилга хэрэгжих нэг чухал хэсэг болох ач холбогдогдолтой билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл