8o
Улаанбаатар хот
mobile menu

Түргэвчилсэн шинжилгээний цэг зургаан байршилд ажиллаж байна

2022-11-21 15:03:00

Нийслэлийн хэмжээнд Covid-19 илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний цэг зургаан дүүрэгт ажиллаж байна. Энэ долоо хоногийн хуваарийг харвал шинжилгээний цэг өглөө 09:00-12:00 цаг хүртэл ажиллана. Ингэхдээ 50 хүн л хамрагдах боломжтой.

эмя.png

Эрүүл мэндийн яамны статистик мэдээлэлд, улсын хэмжээнд Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 990,584. Халдварын улмаас нас барсан хүний тоо  2134 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19 халдварын шинэ хувилбар тархах эрсдэл өндөр болохыг сануулж, амны хаалт зүүхийг зөвлөж буй. Мөн сүүлийн өдрүүдэд хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо хоёр оронтой тооноос гурван оронтой тоо руу шилжээд байна. Өнгөрсөн хоногт гэхэд улсын хэмжээнд Covid-19 халдварын 132 тохиолдол бүртгэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл