8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.ХҮРЭЛБААТАР: Валютын урсгалыг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр зорьж байна

2022-11-21 15:52:00

Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийг валютын орлого төвлөрүүлэх үүрэг өгсөн. Үүний дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д энэ онд багтаан 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Одоогоор тус компани 140 сая ам.долларын орлого төвлөрүүлснийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Тэрбээр “Валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр  аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг өгсөн. Тиймээс оффтейк гэрээ ч бай, гэрээнийхээ дагуу ам.доллараар нүүрсээ зарах нөхцөл тавигдаж байна.

Өөрөөр хэлбэл, урьдчилж мөнгөө авч дараа нь нүүрсээ зарахгүй гэсэн үг. Ингэснээр он дуусах хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 500 сая ам.долларын орлого олох үүрэг өгсөн. Аравдугаар сараас хойш 140 сая ам.доллар олоод байна.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрт 300 сая ам.долларыг он дуустал оруулах үүрэг өгснөөс 150 сая ам.долларын валют төвлөрүүлээд байна. Үүнтэй адил “Монрос цвемэнт”, Хар төмөрлөгийн үйлдвэрт тодорхой үүрэг өгсөн нь хэрэгжиж байна. Оюунтолгой компани он дуусахаас өмнө 500 сая ам.доллар төвлөрүүлэхээс одоогоор 240 сая.долларын орлого оруулсан. Мөн “Энержи ресурс”-т үүрэг өгсөн. Ингэснээр бид Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу валютын урсгалыг нэг тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх ийм зорилт тавьж байна” гэлээ.

Түүний хэлснээр Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсноос хойш валютын урсгалыг нэмэгдүүлж, ханшийн зөрүүг тогтворжуулсан гэнэ. Энэ тухай хэлэхдээ “Би ажлаа хүлээн аваад хоёр сар болж байна. Сайдаар томилогдох үед Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан.

Албан ёсны ханш, албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөг байсан. Арилжааны банкууд хэрэглэгчдэд хоногт нэг сая төгрөгөөс дээш валют олгохгүй гэж байсан. Өнөөдөр аравдугаар сангийн дүнгээр валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын валютын хязгаарлалт зарим банканд 20 сая төгрөг хүртэл байгаа бол зарим нь 10 сая төгрөг болж нэмэгдсэн.

Ханшийн зөрүү бууж 5,10 төгрөгийн хэмжээнд хэлбэлздэг болж өөрчлөгдсөн. Гэхдээ үүнийг авч хэрэгжүүлэхийн тулд бид хэд хэдэн арга хэмжээ авсан. Засгийн газрын 362 дугаар тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох зэргээр Монгол Улс руу оруулах валютын нөөцийг нэмэгдүүлсэн. 

Тэгэхээр тогтолцоо ил тод байх ёстой. Хил, гаальд бүртгэлтэй болсноор татварын орлого орж ирнэ. Хоёрдугаарт, зарагдаж буй нүүрсний үнээ нэмэх зорилготой. Худалдан авагч нар үнээр өрсөлддөг байж үнэ өснө. Тиймээс биш хаалттай хаалганы цаана хоёр хүн сууж байгаад тохирдог үнэ өсөхгүй. Тэгэхээр 2023 онд Биржийн тухай хууль батлагдаж, нүүрсээ зарна” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/22 129.205.124.224