8o
Улаанбаатар хот
mobile menu

Дайны улмаас Украинд таван сая хүн ажилгүй болжээ

2022-11-21 17:02:00

Буудалцаан болж нэг хүн амиа алджээ

Канад улсад латин үндэстний тоо хурдацтай нэмэгдэж байна

Украины Эдийн засгийн дэд сайд Татьяна Бережная дайнаас үүдэлтэй хөдөлмөрийн зах зээлд учирсан үр дагаврын талаарх мэдэгдэл хийжээ. Түүний өгүүлснээр, өмнө нь 10 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байсан нутгуудад байлдааны ажиллагаа үргэлжилж, таван сая хүн ажилгүй болсон байна.

“Өмнө нь 10 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байсан газруудад байлдааны ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн багадаа таван сая хүн ажилгүй болсон. Дайнд олон зуун ажилтан амиа алдлаа. Байлдааны ажиллагааны улмаас долоон сая хүн улс орноо орхин явсан. Ажилгүйдэл эрчимтэй өсөж байна” хэмээн Татьяна Бережная Польш, Украины эдийн засгийн форумын үеэр мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.

Эдийн засгийн дэд сайдын мэдэгдсэнээр, хөдөлмөрийн зах зээл дэх нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Эдийн засгийн яам хэд хэдэн хөтөлбөр эхлүүлсэн гэнэ. Эдгээрийн дунд иргэдэд хүртээмжтэй зээл олгох, төр баталгаа гаргах замаар бизнесийг дэмжих, үйлдвэрүүдийг аюулгүй нутгуудад шилжүүлэн байршуулах зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл