8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хууль бус лиценз олгохын тулд Э.Болормааг Ховдын Засаг даргаар томилсон"

2022-11-21 16:00:00

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэр газрын ховор элемент бүхий Халзан бүрэгдэйн орд газар сүйтгэгдэж байгаа талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа удаа дараа мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийх үеэр тус орд газарт хууль бусаар лиценз олгосон гэдгийг онцлов. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал "МАН 2020 онд мөрийн хөтөлбөртөө уул уурхайн лицензийн асуудлыг нээлттэй болгоно гэсэн. Хамгийн ойрын жишээ гэхэд Ховд аймгийн Халзан бүрэгдэйн ордод хууль бусаар лиценз олгосон. 

 

Халзан бүрэгдэйн ордын хууль бус лиценз олголт зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг нь харагдаж байгаа. Ховд аймгийн Засаг даргыг сольсны дараа энэ асуудлыг оруулж ирсэн. МАН хууль зөрчихдөө зохион байгуулалт сайтай хийдэг гэдгийг Халзан бүрэгдэй ордоос харж болно" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл