8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАСАН БОНДУУД

2022-11-21 16:50:00

Монгол Улс 2012 оноос хойш нийт 7 удаа олон улсын зах зээлд бонд гаргаж байжээ.
 
Үүнд:

1. Чингис бонд:  Энэхүү бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэх мэдээлэл бий.

Онцлох: Зөвхөн Чингис бондоор л төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байдаг.
 

2. Димсам бонд:  Нэг тэрбум юань буюу 160 сая ам.долларын бондыг 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан ба 3 жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэйгээр гаргасан. Бондыг арилжаалсан зорилго нь 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх явдал байв.

Онцлох: төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан.

3. Мазаалай бонд: 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондыг 2016 онд гаргаж байв. Энэ нь Засгийн газрын 2012 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогддог.


Онцлох: Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргаж байв.

4. Хуралдай бонд; 2017 онд босгосон бөгөөд 10 жилийн хугацаатай 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийн бичиг юм. Мөн 2024 онд хугацаа нь дуусна.


Онцлох: Одоогоор Хуралдай бондын арилжаа хамгийн их идэвхитэй байгаа бөгөөд ханш нь 101.2 орчим ам.долларт хэлбэлзэж байна.

5. Гэрэгэ бонд: Засгийн газар 2017 оны 10 дугаар сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын Гэрэгэ бондыг арилжаалжээ.


Онцлох: Чингис болон Дим Сам бондын өрийг төлөх зорилгоор босгосон.

6. Номад бонд:  Олон улсын санхүүгийн зах зээлд жилийн 5.125%-ийн  купонтой 5.5 жилийн хугацаатай 600.0 сая ам.долларын Номад бондыг 2020 оны 9 дүгээр сард гаргаж байв.


Онцлох: 2025 онд эргэн төлөлт хийгдэнэ.

7. Century бонд: 2021 онд гадаад зах зээлд 6 жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай, 4.4 хувийн хүүтэй мөн 500 сая ам.долларын буюу нийт 1 тэрбум ам.долларын Century бонд гаргаж байв. “Century” бондын ханш одоогоор 0.9 хувиар буурч, 78.4 ам.долларт хэлбэлзэж байна. Он гарсаар 17 хувиар буурчээ.


Онцлох: “Чингис” болон”Гэрэгэ” бондын гадаад өр төлбөрийг төлөх зорилгоор гаргажээ.
 
Бондуудын эргэн төлөлтийн хуваарь:

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл