8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2022-11-22 09:00:00

2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 28-ныг хүртэлх

долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 

Хур тунадас: 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудийн ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говийн бүс нутгаар секундэд 8-13 метр, бусад нутгаар секундэд 6-11 метр, 24-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 25, 26-нд зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10....-15 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл