8o
Улаанбаатар хот
mobile menu

Машин нь тормозгүй болсноос мод мөргөж, бүхээгтээ хавчуулагджээ

2022-11-22 09:42:00

Хөвсгөл аймаг, Тариалан сумын Сэлэнгэ баг “Намнангийн-Ар” гэдэг газар ачааны автомашин мод мөргөж, бүхээг дотор хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 15:41 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” машин тормозгүй болсноос улмаас мод мөргөж, жолооч, 44 настай, эрэгтэй Б хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/22 129.205.124.224