Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ-ын Төмөртэйн ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Төмөр замын байгууламжийн үйл ажиллагаа, Нойтон баяжуулах үйлдвэр, Цувих цехийн ажлын явцтай танилцлаа.
Үйлдвэрийн удирдлага шинэчлэгдсэн, мөн Засгийн газрын тогтоолоор Эрдэнэс Монгол компанийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн зэрэг өөрчлөлтийн хүрээнд үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх шаардлагатай талаар сайд Ж.Ганбаатар үйлдвэрийн удирдлагуудтай санал солилцож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тэрээр төмрийн томоохон нөөц бүхий өөрийн ордоо хаягдалгүй ашиглаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн улсдаа ганц хүнд үйлдвэрээ өргөжүүлэхийн төлөө тал бүр идэвх гаргаж ажиллах хэрэгтэйг онцолсон.
Эх сурвалж: УУХҮЯ