8o
Улаанбаатар хот
mobile menu

"ЭХЭМҮТ болон Налайхын ЭМТ-д эмчлүүлж байгаа долоон хүүхдийн шинжилгээнээс хар тугалга, хүнцэл илэрсэн"

2022-11-22 12:40:00

Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тухайн хүүхдүүдээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв(ЭХЭМҮТ)-д эмчлүүлж байгаа дөрөв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв(ЭМТ)-д эмчлүүлж байгаа гурван хүүхдийн шинжилгээнээс хар тугалга болон хүнцэл илэрсэн болохыг дүүргийн эрүүл мэндийн төвийн эх сурвалж хэлэв.

Тэрбээр "Шинжилгээний бүрэн хариу Мягмар гарагт гарна. Уг хүүхдүүд хоолны хордлогод өртсөн биш. Нэг хүүхэд хичээл дээрээ ухаан алдаад уначихлаа гэдэг дуудлага эрүүл мэндийн байгууллагад ирсэн" гэлээ.

Налайх дүүргийн Голомт сургуулийн нэг ангийн 19 хүүхэд шалтгаан нь тодорхойгүй хордлогод өртөн эмчлүүлж байгаа. Хүнд хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Мэргэжлийн байгууллагууд шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байгааг Шадар сайд мэдээлж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/22 129.205.124.224