8o
Улаанбаатар хот
mobile menu

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 770 автомашин нэвтэрчээ

2022-11-22 13:32:00

Өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 770 автомашин нэвтэрсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 30-аар нэмэгдсэн үзүүлэлт болсныг “SXCoal” мэдээллээ. Түүнчлэн 11 дүгээр сарын 14-нд тус боомтоор нүүрс тээврийн 800 автомашин нэвтэрсэн нь он гарснаас хойш нэг өдөрт хамгийн олон тээврийн хэрэгсэл гарсан тохиолдол болж байна.

Харин Шивээхүрэн-Сэхэ боомтоор гарсан нүүрс тээврийн автомашины тоо өнгөрсөн долоо хоногт дунджаар 138 болж, өмнөх долоо хоногийнхоос 17-оор буурсан байна. Шивээхүрэн боомтын хувьд цар тахалтай холбоотойгоор тээвэрлэлт хязгаарлагдмал байгаагаас хуримтлагдсан нүүрсний хэмжээ нэмэгдэж байгааг мэдээлсэн юм.

Үүнээс гадна БНХАУ-ын гол үйлдвэрлэлийн бүсүүдэд коксжих нүүрсний үнэ дахин өссөн байна. Энэ нь компаниудын санхүүгийн үзүүлэлт сайн гарч, худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой гэж “SXCoal” мэдээллээ. Тухайлбал: Монголын түүхий нүүрсний үнэ тонн нь 1550-1600 юань болж, өмнөх долоо хоногоос 100 юаниар өссөн байна.

Нүүрсний үнэ өссөнөөр тээврийн зардал ч мөн өсөөд байгаа аж. Цагаан хадаас Ганцмод боомт хүртэлх тээврийн зардал тонн тутам 20-30 юаниар нэмэгдэж, 420-430 юань болжээ. Харин уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийн зардал өөрчлөгдөөгүй буюу 115-120 юанийн хооронд хэлбэлзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл