Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг. Тэдгээрийн ихэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчний дэгдэлттэй байгаагийн нэг нь манай улс юм. ХӨСҮТ-д 420 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнхи хүүхдүүд байна. Энэ асуудалд анхаарал хандуулах Эрүүл мэндийн яам, сайд, УИХ-ын гишүүд байхгүй байна. Эрх баригч нарын шийдвэр хэрэгтэй байгаа энэ үед Их аварга Асашёорюү Д.Дагвадорж баяртай сайхан мэдээ дуулгалаа. Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсандаа "Улаанбурхан өвчний эсрэг яах уу ямар арга хэмжээ авбал зүгээр вэ? Тариа вакцин гэх зүйлс? Өөр юу байдаг билээ? Хөрөнгө босгоё л доо хэдүүлээ аппаратыг нь шийдэе, Хэрэгтэй зүйлсээс нь хайгаад явж байна. Нялх хүүхдийн судас ологч гэх мэт, хэмээн жиргэжээ.
Асашёорюү Д.Дагвадорж асуудлыг газар дээр шийдэж байна
2016-04-15 13:45:00