8o
Улаанбаатар хот
mobile menu

"Амгалан дулааны станцын өргөтгөлийн санхүүжилтийг энэ долоо хоногийн сүүлээр шийднэ"

2022-11-22 14:42:00

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн V дугаар хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зарим асуудалтад хариулт өглөө. Тэрээр "Дулааны асуудал өвлийн оргил ачааллын үед сөхөгдөнө. Хэрэв гадна температур долоогоос дээш хоногийн хугацаанд 35 градусаас хүйтэн нөхцөл байдалтай хоновол тасалгаан дахь температур 23 градусаас гурваар буурч, 19-20 градус болох нөхцөл үүснэ. Учир нь Улаанбаатар хотын тухайд 2,366 Гкал/цагийн хүчин чадалтай, гэтэл холбочихсон байгаа хүчин чадал нь 3,000-ыг давсан учраас ямар ч нөөцгүй байгаа. 

Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлын шавыг өнгөрсөн зун тавьсан. Санхүүжилтийн гэрээг нь өнөөдөр одоогоор эцэслээгүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр санхүүжилтийн асуудлыг шийдэх бөгөөд үүний дараа ажлыг эхлүүлнэ. Гүйцэтгэгч нь шалгарсан тул энэ өвөлдөө багтаан бүх нарийн ажлын зургийг хийгээд ирэх хавар ажлыг эхлүүлнэ гэсэн үг" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл