Хятадын Хэнань мужийн Аньян хот дахь өндөр технологийн бүсийн нэгэн үйлдвэрт гал гарсны улмаас 36 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болжээ.
Галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд гэм буруутай этгээдүүдийг баривчилсан талаар холбогдох албаныхан мэдээлжээ. Хятадад аюулгүй ажиллагааны стандарт сул, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнууд авлигад ихээр өртдөгөөс болж үйлдвэрийн осол гарах нь элбэг байдаг байна.