8o
Улаанбаатар хот
mobile menu

Жэк Уэтерфорд, И.Доржготов нарт “Чингис хаан” одонг хүртээнэ

2022-11-23 15:40:00

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр хэлэхдээ “Их эзэн Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойн хүрээнд  Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил хоёр хүнд гардуулахаар тогтсон. АНУ-ын монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор И.Доржготов нарт энэхүү одонг хүртээхээр тогтсон.

“Чингис хаан” одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу “Монгол бахархлын өдөр” жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнахаар журамласан.

Маргааш их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Тус өдөр энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах болно” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment