8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жавхлан: Нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавьж, хоёр талаасаа санал нийлсэн

2022-11-28 17:06:57

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой 20 орчим баримт бичигт гарын үсэг зурж байна.

Тухайлбал, Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн баримт бичгийг шинэчилж, Монгол ба БНХАУ-ын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг анх удаа байгуулжээ.

Эдгээрийн хүрээнд хийгдэх ажил, цаашдын төлөвлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан "Цар тахлын хамгийн өндөр эрсдэлтэй цаг хугацаанаас хойш БНХАУ эхний таван улсын айлчлалыг хүлээн авах хүрээндээ Монгол Улсыг авч байгаа нь манай хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, эдийн засаг, гадаад худалдааны асуудалд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. 

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалд маш чухал баримт бичгүүдэд хоёр талаасаа гарын үсэг зурж, үзэглэлээ. Тухайлбал, найм, найман жилээр төлөвлөж явдаг Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн бичиг баримтаа шинэчиллээ.

Мөн анх удаа Монгол ба БНХАУ-ын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг байгууллаа. Ингэснээр ойрын хугацаанд хийгдэх гадаад худалдаа болон хилийн боомтуудын асуудал, хөрөнгө оруулалт нь харилцан ашигтай байх чиглэлд хамтарч ажиллахаа тодорхой болгож, үзэглэлээ. 

Дээрх хоёр баримт бичгийн хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурж байна. Ялангуяа Дунд хугацааны гадаад худалдаа стратеги дээрээ чухал анхаарлаа хандуулахаар ярьсан.

Экспортын асуудал бол нүүрс. Цаашид гадаад худалдааны эргэлтээ дунд хугацаанд буюу 4-5 жилийн дотор 20 тэрбум ам.доллар болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд жилд гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавьж, хоёр талаасаа санал нийлсэн.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтын нэвтрэх чадвар, боомт хүртэлх дэд бүтцийн асуудлаа сайтар шийдэх ёстой байгаа" хэмээв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment