8o
Улаанбаатар хот
mobile menu

ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022-11-30 11:16:00

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа  Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа. 

Барилгын ажлын гүйцэтгэгчээр  “Тэргүүн саруул зам” ХХК ажиллаж, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна. Гүүр, хоолой байгуулах, зурвас газрын цэвэрлэгээ, цутгамал тулгуур байгуулах, ригель цутгах, захын тулгуурын толгой цутгах, хавтан дам нуруу цутгах, дам нуруу,  төмөрбетон хайс , дугуй цохигч байрлуулах ажлыг бүрэн хийсэн тул ажлын хэсэг газар дээр ажиллаж байнгын ашиглалтад хүлээн аваад байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment