8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүргэлт-III” арга хэмжээний эхний цуваа Улаанбаатар хот руу хөдөлжээ

2022-12-01 10:20:00

Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэддээ ченжийн гар дамжуулахгүйгээр орон нутгаасаа өвлийн идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүргэлт-III” арга хэмжээг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн тухайд тус арга хэмжээг Сар шинийн баяр хүртэл нийт 3 сарын хугацаанд зохион байгуулж, Барс-2 худалдааны төв дээр аймгийн 18 сумын малчдын махыг худалдан борлуулахаар болсноороо онцлогтой юм. Мөн Улаанбаатар хотын иргэд маань “Шимт богц” онлайн худалдааны сайт https://brand-altai.zochil.shop/-аар дамжуулан нутгийнхаа амт чанар сайтай махыг захиалан, хүргүүлж авах боломжтой юм.

Арга хэмжээний эхний цуваа /2022.11.29/ Алтай хотоос Улаанбаатар хот руу хөдөллөө. Тус цуваагаар 17 сумын 460 гаруй малчдын 106 тн махыг тээвэрлэн Улаанбаатар хотод оршин суугаа 1100 гаруй өрхөд хүргэж байна.

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Барс-2 худалдааны төв дээр аймгийн нийт сумын махны амталгаат худалдааг зохион байгуулах тул Улаанбаатар хотод оршин суугаа иргэдээ өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл