8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэс Петролиум компанийн Дархан дахь агуулах дэлбэрч, хүн гэмтжээ

2022-12-01 14:29:00

"Тэс Петролуим" компанийн Дархан-Уул аймгийн Дархан хот дахь салбарын АИ-92 шатахууны агуулахад өнөөдөр өглөө 10:00 цагт гал гарсан байна.

Газар дээр нь ажиллаж байгаа DBS телевизийн сэтгүүлчийн мэдээлснээр гал агуулахын хоёр савны нэгэнд гарч дэлбэрсэн бөгөөд дамжиж хоёр дахь нь дэлбэрэх аюултай байгаа тул ослын газраас хүмүүсийг холдуулж байгаа юм. Мөн станцын нэг ажилтан түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал сайнгүй байна. Хоёр ажилтан олдохгүй байгаа тухай ярьсан байна. 

Дархан-Уул аймаг дахь онцгой байдлын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээр ослын газарт ажиллаж байна.

Харин энэ тухай зэргэлдээх Хөтөлийн Цемент Шохой компани ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цахим орчинд мэдээлжээ. Тэрээр, "Манай үйлдвэрийн хамтрагч, Тес Петролиум компанийн Дархан салбар дахь АИ-92 бензины агуулахад гал гарсанд санаа зовж, харамсаж буйгаа удирдлагуудтай нь утсаар холбогдож илэрхийллээ. Үйлдвэр маань Хөтөл салбараас нь дизель түлшээ хангадаг, бид өдөрт 3 орчим тонн түлш хэрэглэдэг, одоогоор Тэс Петролиумын агуулахад манай 30 хоногийн нөөцийг хангах түлш байгаа юм байна. Тэгэхээр түлшнээс үүдэж Цемент Шохой ТӨХК -ийн үйл ажиллагаанд доголдол гарах эрсдэл бага байна" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment