8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатахууны агуулахад ажиллаж байсан 2 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2022-12-02 12:57:00

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл өглөө. 

Тэрээр "Дархан сумын III багт байрлах шатахуун түгээх станцын агуулахад гарсан галыг нэмэлт бүрэлдэхүүнтэй хамтран найман цаг ажиллаж, 18:44 цагт бүрэн унтраасан. Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ нас барсан харамсалтай осол гарсан. Харин үлдсэн хоёр хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, хайгуул хийж байна. Шалгалтын ажлын дараагаар эндсэн болон эрэн хайж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулна" гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment