8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан-Уул ОБЕГ: Эрэн хайж байсан хоёр хүний цогцсыг түлшний савнаас олсон

2022-12-05 11:02:00

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн түлшний агуулахад арванхоёрдугаар сарын 01-нд гал түймэр гарсан.  Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд найман цаг нэмэлт хүч дуудан ажилласны эцэст бүрэн унтраасан юм.  Түймэрт ШТС-ын нэг ажилтан нас барсан бол хоёр ажилтныг эрэн хайж байсан юм. Энэ асуудлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Устай холилдсон 450 тонн түлш бүхий савыг соруулж дууссан. Эрэн хайж байсан хоёр хүнийг тухайн түлшний савнаас нас барсан байдалтай олж цогцсыг холбогдох газарт хүлээлгэн өгсөн. Эрэн хайх ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цагт өндөрлөсөн" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл