МАН-ын бүлгийн өнөөдрийн /2022.12.05/хуралдаан дуусчээ. Тодруулбал, бүлэг хоёр хуулийн төсөл хэлэлцсэн байна. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн бараа бүтээгдэхүүн авах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Мөн маргааш /2022.12.06/ МАН-ын Бага хурал товлосон цагтаа хуралдах талаар бүлгийн гишүүд хэллээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй хэвлэлийн хурал хийхээр яригдаж байна.
МАН-ын Бага хурал хойшилсон гэж яригдсан ч бүлгийн гишүүдэд маргааш хуралдаа идэвхтэй оролцох талаар зар ирсэн байна.