8o
Улаанбаатар хот
mobile menu

"Татварын алба хувиараа бизнес эрхэлдэг иргэдийг дарамтад оруулж эхэлсэн"

2022-12-05 15:09:00

Иргэдэд учирч буй татварын дарамтын талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийлээ.

Эдийн засагч Х.Батсуурь" Сүүлийн үед татвар төлөгчдийн эрх ашгийг зөрчиж, дарамталж эхлээд байна. Татварын алба томоохон алба нэгжээс татвараа авч чадахгүй байж хувиараа бизнес эрхэлдэг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дарамтад оруулж эхлээд байгаа юм. Татварын албанаас хувь хүний дансны орлог дээрээс үндэслэж татвар ноогдуулах талаар яригдаж эхлээд байна. Аль ч улсад ийм хууль байдаггүй. Энэ бол хувь хүний эрхийг маш томоор зөрчиж байгаа асуудал. Хувь хүний дансанд ямар ч төрлийн орлого орж ирж болно. Жишээ нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, зээл авах зэргээс шалтгаалж орлого орж ирэх боломжтой. Гэтэл үүнийг өндөр орлоготой хэмээн үзэж татвар ноогдуулж болохгүй. Монголд лангуу түрээсэлж амьдардаг 100 мянган орчим иргэн байна. Тэд эдийн засгийн асар олон дарамтыг нуруун дээрээ үүрч бизнес эрхэлдэг. Олон улсын жишгээс харахад жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд тодорхой хэмжээний хураамж төлдөг. Харин манай татвар төлдөг иргэд тайлангаа гаргаад хуулийнхаа дагуу татвараа төлөөд явдаг. Гэтэл манай улсад хувь хүний дансанд нэвтэрч татвар ноогдуулах асуудал яригдаж байна. Энэ бол хууль бус асуудал юм" гэлээ.

Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны тэргүүн Д.Раажав" Татварын албанаас 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс хувиараа бизнес эрхэлж буй иргэдийг дуудаж, орлогын тайлангаа авчрахыг шаардсан. Мөн хувь хүний дансны гүйлгээ нь дээр үндэслэж татвар ноогдуулахыг хувиараа бизнес эрхлэгчдээс шаардаж байна. Хувь хүний данс гэдэг хуулиараа хамгаалагдсан байх ёстой. Монгол Улсын иргэн бүр татвараа төлөх үүрэгтэй. Гэхдээ хувь хүний эрхэнд халдсан ийм шаардлага бол байж болохгүй" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000
2022/12/05 197.210.8.88
  • Recent
  • Most Read
  • Most Comment