8o
Улаанбаатар хот
mobile menu

Жагсагчид тарахдаа талбайн хогийг цэвэрлээд явжээ

2022-12-06 12:04:00

Өчигдөр манай улсад болсон иргэдийн жагсаал, цуглааны талаарх мэдээ Британийн мэдээллийн ВВС агентлагийн сайтад тавигджээ. Оросын мэдээллийн ТАСС агентлагийн эх сурвалжаас авсан мэдээг ВВС агентлаг уламжлахдаа Монголын жагсагчид Засгийн газрын ордон руугаа дайран орохыг оролдсон талаар дурдсан байна.

Нийслэл Улаанбаатар хотод нь болсон жагсаалд оролцогчид гадаа - 21 хэмийн хүйтнийг үл харгалзан төв талбайдаа цуглаж, замын хөдөлгөөнийг хаан, талбай  дээр зассан сүрлэн гацуурыг шатаасан хэмээн ВВС агентлагийн мэдээнд өгүүлжээ.

Монголын засгийн газар жагсагчдыг албадан тараах шийдвэр гаргасан ч иргэд шөнө сайн дураараа талбайг орхин явсан учир үймээн самуун дэгдээгүйг онцолсон байна. Түүнчлэн жагсагчид тарахдаа  төв талбай дээр тарьсан хогоо цэвэрлэсэн гэж тус мэдээн дээр бичжээ.

ВВС: Монголын жагсагчид тарахдаа талбайн хогийг цэвэрлээд явжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл