8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгосын цэргүүд тэнгисийн зүгт гал нээх тушаал авчээ

2022-12-07 09:00:00

БНАСАУ-ын Солонгосын ардын армийн Ерөнхий штаб Сөүлд болж буй цэргийн сургуулилалтын хариу болгон тэнгисийн зүг артиллерийн цохилт өгөхийг цэргүүддээ тушаажээ. Энэ талаар Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ийнхүү гал нээх тушаал өгсөн нь Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтад өгч буй хариу аж. Орон нутгийн цагаар 09:15 цагт "сөргөлдөгч фронттой ойрхон бүс нутгаас шуурган галын тийрэлтэт системээс дахин гал нээсэн" гэж Пхеньян мэдэгдсэн байна. Тиймээс "хүчтэй сануулга өгөх зорилгоор" артиллерийн гал нээхийг тугшаажээ. 

 

Үүний зэрэгцээ, "сөргөлдөгчийн үйлдлүүд"-ийг нарийвчлан ажиглаж, байлдааны бэлэн байдалд байхыг Хойд Солонгосын цэргүүдэд тушаасан байна. Түүнчлэн Өмнөд Солонгосыг "өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаагаа зогсоох"-ыг уриалжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл