8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнийн нийтийн тээврийн тоог нэмэгдүүлнэ

2022-12-07 09:30:00

Нийслэлд өнөөдрийн байдлаар Ботаник-Ханын материал болон III-IV хороолол гэсэн хоёр чиглэлд троллейбусаар, Нисэх-Ард кинотеатр гэсэн чиглэлд автобусаар шөнийн цагаар иргэдэд үйлчилж байна. Нийтдээ нийтийн тээврийн 50 хэрэгсэл өглөөний 05.30 цагаас шөнийн 00.30 цаг хүртэл үйлчилж байна.

Өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлүүлсэн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрийг хүртэл хэвийн зорчиж буйг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлж байна. Гэхдээ сүүлийн үед иргэдээс шөнийн нийтийн тээврийн тоог нэмэх шаардлагатай байгаа талаар санал, хүсэлт тавьж буйтай холбоотойгоор, дээрх 3 чиглэлийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнийг зорчих урсгалтай хамааруулан тооцож байна.

Ташрамд мэдээлэхэд, нийслэлийн төв замууд дахь зорчих хөдөлгөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй зорчих захирамжийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр автобусны эргэлт хурдасч, иргэд автобусны буудалд удаан хугацаагаар зогсож хүлээх байдал буурч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл