8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2022-12-07 10:57:00

Сүүлийн 24 цагт Монгол орны нутаг давсгэрт дөрвөн магнитудаас дээш хүчэй газар хөдлөлт хоёр бүртгэгдлээ. Тодруулбал, өчигдөр буюу 12 дугаар сарын 06-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 18 километрийн зайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Мөн урд шөнө 00.12 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан суманд газар хөдөлжээ. Сайхандулаан сумаас зүүн хойд зүгт 29 километрийн зайд болсон энэхүү газар хөдлөлт 5.5 магнитудын хүчтэй байжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл