8o
Улаанбаатар хот
mobile menu

Технологийн салбарынхан цугларах “DevFest 2022 Ulaanbaatar” арга хэмжээнд урьж байна

2022-12-07 11:10:00

Технологийн салбарт ажилладаг, энэ чиглэлийг сонирхдог залуус, хүрээллийнхэн цугладаг “DevFest 2022 Ulaanbaatar” арга хэмжээг арванхоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд 16:00-21:00 цагт Улаанбаатар инновацын төвд зохион байгуулна.

“Гүүгл” компаниас санаачлан дэлхийн 90 гаруй орны 600 мянга гаруй хүний дунд өргөнөөр зохион байгуулдаг “DevFest 2022”-ын Улаанбаатар дахь арга хэмжээний үеэр  технологийн салбарт ажиллаж буй гадаад, монгол инженерүүд, хөгжүүлэгчдийн туршлагатай танилцаж, сонирхолтой илтгэл сонсохоос гадна хувь хүний болон бүтээгдэхүүний брэнд таниулах сургалтуудад хамрагдах боломжтой.

Энэхүү арга хэмжээг “Гүүгл” компанийн сайн дурын хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэгч “Гүүгл хөгжүүлэгчдийн Монгол дахь групп” нэгдэл (Google Developer Groups Ulaanbaatar), “Технологийн салбар дахь эмэгтэйчүүд” хөтөлбөр (Women Techmakers Mongolia), Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Гүүгл хөгжүүлэгч оюутнуутнуудын Улаанбаатар дахь клуб хамтран зохион байгуулж байна.

Технологийн салбарт суралцах, ур чадвараа шинээр нээх хүсэлтэй залуус, салбартаа манлайлж яваа инженер мэргэжилтнүүдийг нэгтгэх, туршлага солилцох, тэдний дунд харилцаа холбоо үүсгэх зорилготой тус арга хэмжээнд ирснээр та:

  • Firebase, Flutter, Tensorflow, Google Maps, Cloud зэрэг технологиуд дээр мэргэшсэн дотоодын болон гаднын инженер, хөгжүүлэгчдийн туршлагаас суралцах;
  • Орчин үеийн технологи, хувь хүний хөгжлийн сэдэвт илтгэлүүд сонсох;
  • Flutter, Firebase технологиуд дээр мэргэшсэн инженерүүдийн болон түүх өгүүлэх арга ашиглан хувь хүн, бүтээгдэхүүний брэндийг таниулах сургалтуудад хамрагдах;
  • “Гүүгл”- ийн технологи хөгжүүлэгчидтэй танилцах, танилын хүрээгээ тэлэх;
  • “Гүүгл хөгжүүлэгчдийн Монгол дахь групп” нэгдэл (Google Developer Groups Ulaanbaatar), “Технологийн салбар дахь эмэгтэйчүүд” хөтөлбөр (Women Techmakers Mongolia), “Гүүгл хөгжүүлэгч оюутнуутнуудын Улаанбаатар дахь клуб”-ийн үйл ажиллагаатай танилцах, гишүүнээр нэгдэх боломжтой.

“Devfest 2022 Ulaanbaatar” арга хэмжээг “Анрийд Медиа”, “Тэнгэрлиг Медиа Групп”,  “Онлайм Нетворк”, “Нөмөр” аппликэйшн, “Систем Арт Венчурс”, “Чулуут Каньон” зэрэг байгууллагууд  дэмжин ажиллаж буй.

 

Та бүхэн https://www.facebook.com/events/873146777028491 холбоосоор орж арга хэмжээний хөтөлбөр, илтгэгчдийн мэдээлэлтэй танилцаарай.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment