8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Анандбазар: Ямар ч хүн Тавантолгойг хараад хулгай хийхгүй сууж чадахгүй. Цаашдаа ч энэ хулгай үргэлжилэх болно.

2022-12-15 14:27:00

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Жинхэнэ хулгайч нарын нэрийг ард түмэн мэдэж байгаа юм билээ. Хүн болгон мэдэж байгаа. Тавантолгой бол гайхамшигтай орд. Мөнгө хэвлэдэг машин. Ганц аюултай зүйл нь гэвэл үүнийг харж буй албан тушаалтнууд энэ мөнгийг үеийн үед идэж иржээ.

Одоо ер нь би УИХ-ын гишүүн болсон утга учраа ойлгож байна. 1990 онд малыг, 1996 онд байрыг үнэгүй хувьчилсан шиг бүх хувьцааг ард түмэнд шилжүүлэх хэрэгтэй. Хулгай хийснийхээ төлөө УИХ-ын 76 гишүүн уучлалт гуйгаад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг ард түмний өмч болгож өгөх ёстой гэдгийг Ерөнхий сайдад хандаж хэлмээр байна.

Ямар ч хүн Тавантолгойг хараад хулгай хийхгүй сууж чадахгүй. Цаашдаа ч энэ хулгай үргэлжилнэ. 100 хувь ард түмний өмч болох юм бол ядарсан ард түмэн амьдарч чадна. Үүн шиг орд дэлхийд байхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хулгай нарыг олоод ард түмэндээ хувьцааг нь өгье. Ингэвэл ард түмэн цалин хөлс ярьж, амьдрал ядуу байна гэж үглэхээ болино.

Нэр зарласан гээд байхаар хуулийн байгууллагынхан зарлахаас өөр аргагүй. Цаасан дээр нэг зүйл байхаар нь толгойгоо авч үлдэхийн тулд нэр зарласан хэрэг" гэлээ. 

Ташрамд дурдахад, нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг АТГ-аас зарлахад Ц.Анандбазар гишүүний нэр багтсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Rsir
Нэг бөөрийг зараад эрүүл хэвээрээ үнэ нь 760000 доллартай холбогдоно ( fortis.hospital.in@gmail.com
2022/12/24 197.210.55.59