8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Мандахбаяр УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргажээ

2022-12-15 13:27:00

УИХ-ын даргын Эдийн засгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Х.Мандахбаяр уг алба тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргажээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард тэрбээр уг ажилд томилогдож байв.

Тодруулбал "УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах кампанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг.

Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ. Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Ямар нэгэн байдлаар "нүүрсний хулгай" хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ нотлох болно" гэжээ.

АТГ-аас энэ сарын 13-ны өдөр зарласан нүүрсний гэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон албан тушаалтнуудын жагсаалтад түүний нэр орсон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Rsir
Нэг бөөрийг зараад эрүүл хэвээрээ үнэ нь 760000 доллартай холбогдоно ( fortis.hospital.in@gmail.com
2022/12/24 197.210.55.59
  • Recent
  • Most Read
  • Most Comment