8o
Улаанбаатар хот
mobile menu

ИЗНН, өнөөдөр эвсэх намаа тодорхойлно

2016-04-16 12:41:00

Сонгуулиар намууд аль намтай эвсэх эсэхээс цаашдын хувь заяа нь хамаарна. Тэгвэл өнөөдөр Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний Хорооны  хурлаа эхлүүллээ. 87 гишүүний ирцтэйгээр эхэлж буй тус хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, эвсэх намынхаа төлөөр ярилцаж шийдэлд хүрэх  юм. ИЗНН-д эвсэж сонгуульд оролцох хэд хэдэн санал ирсэн . Тодруулбал: ХҮН, МҮАН, Эх Орон намуудаас тус намд сонгуульд эвсэл байгуулан орох саналыг хүргүүлээд байгаа юм. Мөн АН-аас нэгдэх, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хамтран ажиллах санал ИЗНН-д ирүүлээд байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл