8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр эндсэн үрсийн дурсгалд зориулж Бойтогтой жагсаал хийнэ

2016-04-16 12:56:00

Улаанбурхан болон бусад халдварт өвчнөөр эндсэн бяцхан үрсийн  гэгээн дурсгалд зориулж өнөөдөр Чингисийн талбай дээр бойтогтой жагсаал хийнэ. Тус арга хэмжээг Фэйсбүүк дэх “Super mom” группын ээжүүд нэгдэн хийх юм.  Арга хэмжээний хүрээнд өнөөдөр 21.00 цагаас ээжүүд хүүхдийн бойтог, тоглоом барин зул асааж Чингисийн талбай дээр жагсах юм байна.Монгол улсын хэмжээнд бүрэн устаад байсан гэх улаан бурхан өвчин дахин сэдэрч ийнхүү эх үрсийг хагацааж байгаа эмгэнэлт дүр зургийн өмнө ээжүүд дуугүй сууж чадахгүй ийн гашуудаж байна. ХӨСҮТ-ийн эмч нарын хэлж байгаагаар өдөрт 1-2 хүүхэд эндэж байгаа гэсэн мэдээлэл өгөөд байна. Харамсалтай нь одоог хүртэл энэ тал дээр салбарын яам төрийн өндөрлөгүүд  анхаарлаа хандуулахгүй хэвээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
о
төрийн түшээ гээд байгаа тэр малнуудыг бид нар л өөрснөө сонгосон. монгол шиг малнуудаар удирдуулдаг улс өөр хаана ч байхгүй
2016/04/16 103.17.108.42