8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сарангэрэл: Хээрийн эмнэлгийг хулгайлж хашаандаа нуун, ковидын 10 их наядын төсвийг идсэн гэх гүтгэлэгт хариуг өгье

2022-12-16 13:36:00

Монгол Улсын Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар ковид-19 цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нээлттэй тайлагнах үүргийг Шадар сайд С.Амарсайхан, ЭМ-ийн сайд С.Энхболд нарт үүрэг болгосон билээ.

Тодруулбал ковидын халдварыг бууруулах, ахриу арга хэмжээ авах ажлын хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд улс болон орон нутгаас цугларсан хандив тусламж, мөн Олон улсын байгууллагуудын хандив, зээл, вакцины зардал зэрэг нийт санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас шалгалт оруулаад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХын гишүүн Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар ажиллаж байх үедээ ковидын төсвөөс зориулалтын бусаар зарцуулж, үр ашиггүй өндөр зардлууд гаргасан байх магадлалтай гэдэг үндэслэлээр зарим албаны эх сурвалжуд хуулийнханд шалгуулахыг шаардаж эхэлсэн.

Иймд тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийхдээ " 13 дахь өдрөө үргэлжилж байгаа нүүрсний хулгайн эсрэг залуучуудын жагсаал, энэхүү хулгайг таслан зогсоохоор зориг шулуудсан Засгийн тэргүүний тэмцлийг бүрэн дэмжиж байгаа. Тиймээс ч нүүрсний хулгайн хажуугаар над мэтийг хавчуулж, янз бүрийн худал мэдээлэл тарааж иргэдийг давхар бухимдуулж байгаа тул гүтгэлгийг баримтаар няцааж байна. Мөнгө төлж намайг харлуулж буй цөөн хэдэн хүн, хүүхнүүдийг би мэднэ. Цаг нь болохоор цагдаа, хуулийн байгууллагад тэднийг өгнө. Харин энэ удаа хээрийн эмнэлгийг хулгайлж хашаандаа нуусан, ковидын 10 их наядын төсвийг идсэн гэх гүтгэлгийн хариуг өгье.

  1. 6,5 сая долларын үнэтэй хээрийн эмнэлэг харъяаллын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын 115-р ангийн агуулахад хадгалагдаж байна.
  2. 2020 оны 2-р сараас 7-р сар хүртэл ковидын гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлыг эмчлэх, эмнэлгүүдийг тоног төхөөрөмж, эм тариагаар хангах, нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

ОБЕГ-ын дарга , хошууч генерал Г.Ариунбуян, ЭМ-ийн сайд С.Энхболд нарт бодит мэдээллийг бататгасанд баярлалаа.

ЖИЧ: Би 2020 оны 7-р сарын 9-нд сайдын ажлыг хүлээлгэн өгсөн. 2020 оны 11-р сарын 11-нд хүн амын дунд ковидын анхны тохиолдол гарсан. Намайг ажиллаж байх үед манай хүн амын дунд халдварын нэг ч тохиолдол гараагүй байсан учраас 10 их наяд бүү хэл 10 тэрбумын ч төсөв баталж байгаагүй юм.

Урд хөршид анхны халдвар гарахтай зэрэгцээд манайд ковид гарсан бол бэлтгэлгүйн улмаас шинэ өвчин, шинэ вирусын тахалд ард иргэд нэрвэгдэж, багаар тооцоход 45 мянган хүний амь нас эрсдэлд орох байсан судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Хожим энэ бүгдийг дэлгэрэнгүй ярих болно" хэмээжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Rsir
Нэг бөөрийг зараад эрүүл хэвээрээ үнэ нь 760000 доллартай холбогдоно ( fortis.hospital.in@gmail.com
2022/12/24 197.210.55.59