8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т дөрвөн цаг гаруй байцаалт өгчээ

2022-12-16 16:03:00

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т яг одоо мэдүүлэг өгч байгааг албаны эх сурвалж хэллээ.

Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэрийг энэ сарын 13-нд АТГ-аас зарласан. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэрийг хэлсэн юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах явцад шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдсон” хэмээн мэдээлээд байгаа билээ.

Байцаалт 11:20 цагаас эхэлсэн бөгөөд дөрвөн цаг үргэлжилсэн талаар эх сурвалж хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Таттулга та Монгол эргэж бүү ир. Таныг бид үзэж ядаж байна. Үе үеийн Ерөнхийлэгч нараас та заль мэх, луйвараар гарч ирсэн дээрэмчин. Ахин харагдав.
2022/12/27 202.179.25.26
Иргэн
Өөрийгөө Мафийн толгойлогч гээд ойлгочихсон хүн шиг байдаг. Уг нь улсын ерөнхийлөгч гэж сонгоод байхад.
2022/12/17 73.218.65.248