8o
Улаанбаатар хот
mobile menu

С.АМАРСАЙХАН: Төрд эргэлддэг мөнгийг хүн бүр ашиглах тэгш боломж олгоё

2022-12-20 14:35:00

Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гарган боловсруулсан “MINDGOLIA.mn” системийг нээж буй талаар танилцуулж байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр,

-Төрийн худалдан авах үйлчилгээний шинэ талбар болох “MINDGOLIA.mn” системийг өнөөдөр танилцуулж буй та бүхэнд амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Бид цахим урсгалын үр дүнд өдөр тутамд мэдээлэл авч, хэрэгжүүлж, илүү боломжийг бүрдүүлж, иргэний засаглах эрхийг хэрэгжүүлэх, дуу хоолойгоо илэрхийлэх хүн бүхэнд хүртээмжтэй нийгэм бүрдүүлэхэд цахим засаглал  тэр дундаа өнөөдөр танилцуулж буй “MINDGOLIA.mn” чухал ач холбогдолтой. Цахим засаглал нь хүртээмжтэй эдийн засгийн урсгалыг бий болгож нийгмийг ил тод нээлттэй болгох боломжийг бүрдүүлэх ёстой.

Манай улс хоёр зууны тэртээ магадгүй дэлхийн үйлдвэрлэгчдийн хувьслыг алгассан байж болох ч цахим хөгжлийн эрин зуунд алхамч холдож болохгүй.

Тиймээс Монгол Улсын урт болон дунд хугацааны зорилт нь цахим үндэстэн болох, энэ чиглэлээр эрчимтэй хэрэгжүүлж бодлого шийдвэрээ гаргаж, жилийн өмнө УИХ-аар цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийг баталсныг та бүхэн санаж байгаа байх. Цахим хөгжлийн харилцаа холбооны яам байгуулж хувийн хэвшил төрийн бус байгууллагатай хамтран олон шинэлэг зүйл хийж байгааг та бүхэн мэднэ. Энэ хугацаанд хээл хахууль багасгах, ил тод засаглалыг бий болгоход ажиллаж байна. Салбар хоорондын уялдаа холбоог ч хангаж ажиллаж байгаа. Бидний өнөөдрийн цахим шилжилтийн түүхэнд тодоор бичигдэх том алхам “MINDGOLIA.mn”.

Бид нүүрс, зэс, алт гээд уул уурхайн бүтээгдэхүүнээ тэнцвэртээ авч явах нь чухал ч  оюун ухаанаа олборлож мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, эдийн засгийг солонгоруулж, зөвхөн уул уурхайгаас хамааралгүй бүтээмжид суурилсан платформыг бүрдүүлэх нь чухал.

Төрийн худалдан авах үйл ажиллагааг бид илүү нээлттэй ил тод болгохоор зорьж байна. Тэгвэл өнөөдрийн “MINDGOLIA.mn” систем нь хэн нэгнийг гуйдаг, танилтайгаа харьцдаг, шударга нь орхигддог, ар өврийн хаалгаар ордог, хяналтгүй, хөгжүүлэлт байдаггүй, хүртээмжгүй, нэг албан тушаалтан солигдохоор хамт хуучирдаг бүтээгдэхүүн байж болохгүй. Тиймээс цахим худалдан авалтыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж байна. Төрийн худалдан авах ажиллагаа хамгийн их төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, энэ хэрээр хардлага дагуулдаг, маш их хөрөнгө төрд эргэлддэг. Энэ боломжийг бизнест, хүн бүрт эрх тэгш нээлттэй боломж олгож хүртээмжтэй болгоё гэдэг гол зорилго бий. Тиймээс цахим засаглалд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байна. Үүнээс гадна цахим академи байгуулж, төрийн үйлчилгээг цахимжуулах. Бүх зүйл стандарттай байх ёстой. Бодлого гэж маш том зүйл ярьдаг, системийн инженерчлэл, эзэнтэй, хариуцлагатай, эргээд хэлэх хариуцлага нь тодорхой байх, дүрэм журамтай явуулдаг байх, уялдаа холбоотой зарчим ярихгүйгээр бид эзэнгүй хариуцлага ярьдаг, стандартгүй хариуцлага ярьдаг, эргээд гүйцэтгэх хяналт байдаггүй, энэ бүхэн хэн нэгэн албан тушаалтнаас хамаардаг нөхцлүүдийг халах зорилготой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment