8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын Үндэсний музейн орчим жагсаал хийхгүй

2016-04-16 14:15:00

Үг хэлэх үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрх чөлөө бий болсоноор хэн ч хаана ч ямарч байдлаар тайван жагсаал хийх боломжтой болсон. Жагсаал хийгчид голдуу хэлмэгдэгсдийн хөшөө буюу Монголын үндэсний музейн өмнө арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл Монголын Үндэсний музейн захиргаанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус музейн урд  хэсэгт  жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх хүсэлт ирүүлсэн. Тэгвэл уг асуудлыг  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/287 дугаар захирамж гаргасан байна. Ингэснээр Нийслэлийн ЗДТГ болон бусад холбогдох хүмүүс тус хэсэгт жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгохгүй юм.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл