8o
Улаанбаатар хот
mobile menu

Лифтэнд хүн дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ

2016-04-16 14:36:00

Хулгай дээрмийн хэрэг хуулиндаа баригдахгүй ихэссээр одоо бүр нарийсч бүлэг хэлбэрээр үйлдэх болсон байна. Ингэхдээ орой үдшээр ганцаараа яваа өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүс, өндөр настанууд гэмт хэргийн гол бай болж байна. Тухайлбал Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн тасгийн  алба хаагчид 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн П-г үл таних 2 эрэгтэй хүн хоолойг нь боож амыг нь таглан сүүжин хэлбэрийн алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч явсан хэргийг урьд өмнө нь дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух Г, хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан Хөвсгөл аймгийн харьяат Л нар үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна. Эдгээр хүмүүс өмнө нь өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны лифтэнд орох үед нь хүч хэрэглэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийгдсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг булааж,  дээрэмдсэн 12 үйлдэл  хүлээгээд байгаа аж.  Сүүлийн үед камер байдаггүйг нь ашиглан лифтэнд үйлдэгдэх гэмт хэрэг өссөн тул иргэдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Чадаж байгаа юманд аргагүй,дээрэмдсээр байх болно за,ЭБЭ ах байхад та нар яахын?
2016/04/17 103.17.108.42
Зочин
Тэгээд ерөнхийлөгч нь өршөөгөөд суллачихнаа
2016/04/17 103.17.108.42
asd
iim adguusnuudiig shoron ni l bailga. hulgaich shorondoo l baih estoi
2016/04/16 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment