8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ганбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ны хувьцааг ил тод болгохыг эсэргүүцэж байна

2022-12-22 16:32:00

ИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцаатай холбоотой тогтоолын төслийг  эсэргүүцэв. Энэ тухай тэр байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

-Биржийн тухай хуулийг эцэслэн батлахтай холбогдуулан тогтоолын төсөл орж ирсэн. Гуя дагаж хүзүү гэдэг шиг Монголын нүүрсний хулгайчид “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ныг бүхэлд нь хувьчлахыг санаархсан тогтоолын төсөл оруулсныг би эсэрцгүүцсэн. Энэ бүгдийг анхааралдаа аваасай та бүхэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн тухай тогтоолын төслийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Эрх баригчид энэ асуудлыг засч, өөрчилнө гэж чуулган дээр ярьж байна. Ард түмэн анхааралтай байх ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцаа угаасаа нийтийн өмч атал яагаад нийтэд санал болгоод байгаа юм. Гадаад болон дотоодын олигархуудад энийг өгч болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл