8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймгийн МАН-ын хорооны дарга бусдад зодуулжээ

2016-04-16 15:18:00

Улс төрийн үйл ажиллагаа гаарч, иргэд хоорондоо хүртэл харшилдан хуваагдаж улс төржөөд эхэллээ. Тэгвэл энэ сарын 14 нд Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Батсайхан мэдээлэл хийснийхээ дараа хүнд зодуулсан байна. Тодруулбал тэрээр усан бассейн, спорт цогцолборын газартай холбоотой мэдэгдэл хийсний дараагаар Улаангом сумын иргэн Д гэгч дэлгүүрт зогсож байхад нь зодож танхайрсан байна. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын буюу Бөхийн өргөөний хашаанд тус байгууллагын ажилчдын орон сууц барихаар барилгын компани хашаа хатгаж эхэлснийг эсэргүүцэн МАН-ын намын хорооны хэсэг залуус эсэргүүцэл илэрхийлэн гэр барьж, гарын үсэг цуглуулж байжээ. Биенд нь халдсан этгээдийн хувьд нь Бөхийн өргөөний хашаанд хувийн барилга барихаар зэхэж буй иргэн Ц гэгч байсан аж.Д.Батсайханы хувьд БНСУ-д эмчилгээнд ороод удаагүй байсан учраас яаралтай эмчилгээ хийлгэхээр Улаанбаатарыг зорьж ирсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл