8o
Улаанбаатар хот
mobile menu

300 сая долларын хөрөнгө оруулсан нэг аж ахуйн нэгжид Казиногийн лиценз олгоно

2022-12-26 15:50:00

Казиногийн тухай хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “Би энэ Хуулийн төслүүд дээр сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд ажилласан. Макоа улсын төсвын орлогоо казиногоос олсон орлогоор бүрдүүлдэг. Тиймээс хуулийн зарим хэсгийг тэндээс авсан. 300 сая долларын хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид Казиногийн лицензийг олгоно. Энэ нь одоогийн ханшаар нэг их наяд төгрөг. 30 жилийн дараа казиногийн өмчлөлийн 50 хувь нь Монгол Улсын Засгийн газарт шилжихийг зохицуулсан хууль баталсан. Казиногийн хуульд орлогын 40 хувийг албан татвар хэлбэрээр авахаар тусгасан. Хожигчдыг татахын тулд хожигчдоос татвар авахгүй” хэмээлээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл