8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Нямбаатар: Бэлтгэл ажил бүрэн хангагдвал ирэх сарын 8-нд хилээ нээнэ

2022-12-28 11:07:00

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Эрээний хил нээгдэх тухай болон боомтуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Боомтын сэргэлтийн үндэсний хороог түр ахалж байгаа  тул өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр "БНХАУ-ын Боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын чиглэлээр баримтлаж буй бодлого, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. БНХАУ-ын Боомтын захиргаатай хамтарч ажиллах талаар нэгбүрчлэн санал солилцлоо. Төмөр замын хил холболтын асуудлын талаар 2 талаас ажлын төлөвлөгөө гаргана.

Боомтод шинжлэх ухаан техник төхөөрөмжийн ололт AGV, 5G сүлжээг тавих талаар Өвөрмонгол талаас тавилаа. Бид хүлээж авч цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Өлзий-Цагаан дэл боомтын хэлэлцээр хэрэгжихгүй байгаад санаа зовинож байгааг илэрхийлсэн.

Аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодисыг дан ганц Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтрүүлдэг. Зорчигч ихээр нэвтэрдэг боомтоор аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх нь зохимжгүй тул Ханги-Мандал боомтоор тээвэрлэх талаар судалж байна. Уг асуудлыг 2023 онд шийдвэрлэх боломжтой.

БНХАУ-ын талаас онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлээд зорчигч тээврийн боомтыг шат дараатай нээх шийдвэр гарсан. Нэгдүгээр сарын 8 наас хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас хамаарч зорчигч тээвэр, авто замын боомт нээх бэлтгэл ажил эхэлнэ. Яг нэгдүгээр сарын 8-нд хил нээнэ гэж ойлгоход түвэгтэй байна. Хоёр талаас бүх бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд Эрээн-Замын-Үүд боомтын зорчигч хөдөлгөөн нээгдэнэ гэж Өвөрмонголын боомтын асуудал хариуцсан дарга хэлж байгаа.

Үүний дараа Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтын хөдөлгөөнийг нээх чиглэлээр бэлтгэл ажил хийж байгаагаа Өвөрмонголын боомтын зөвлөл илэрхийллээ. Хуурай газраар Өвөрмонголтой 14 боомтоор хиллэдэг. Одоогоор бараа солилцоо хийгдэж байгаа 13 боомт бий. Хавирга-Ар хашаатыг нээх талаар санал солилцлоо. Өвөрмонголын талаас ч уг боомтын нээх бэлтгэл ажил хийгдэж байгааг хэллээ.

Хамгийн их бараа солилцдог, зорчигч хөдөлгөөн ихтэй Замын-Үүд-Эрээн боомтын бэлтгэл ажил хангагдвал хамгийн эхэнд нээнэ.

Агаарын тээврийн хөдөлгөөнийг мөн нэгдүгээр сарын 8-нд нээхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа. Гэхдээ бэлтгэл ажил бүрэн дүүрэн хангагдсан цагт хил нээгдэнэ гэдгийг дахин сануулах нь зүйтэй байх" гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл