8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ :2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно

2023-01-02 11:32:00

Тэрбээр, Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш монголчууд бид ийнхүү 30 дахь шинэ жилээ тэмдэглэж байна. Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн А үсэг заалгаж байсан манай үеийнхэн өнгөрсөн 30 жилийн нийгмийн шилжилтийн цаг хугацааны оноо алдааны гэрч гэхэд хилсдэхгүй биз ээ. Хүний эрх хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, олон ургальч үзэл баримтлал, нээлттэй гадаад харилцаа, цахим ертөнц, иргэний нийгэм зэрэг олон чухал үнэт зүйлс Монгол хөрсөнд соёолон ургажээ.

Харамсалтай нь шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч уул уурхайг тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсч, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хахууль бүх шатанд гүнзгийрсэн нь гашуун үнэн. Тиймээс өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засаж, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна.

Улиран одож буй 2022 он цар тахлын болон олон улсын геополитикийн хямралт байдлыг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад бүхэлдээ чиглэгдлээ. Харин 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд он солигдох мөчид монголчууддаа итгэл төгс мэдэгдэж байна.

2023 онд Шинэ сэргэлтийн бодлогоо улам эрчимжүүлсэн жил байх болно. 2023 онд хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд энгийн эргэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн жил байх болно. 2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалт идэвхжин сэргэх болно. 2023 онд нийслэлийн иргэдийн нийтийн тээврийг 100 хувь шийдэж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшигийн хөндийн шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх болно" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бүлтэр
Яаж ингэж худлаа шааж чадаж байна аа хятадын эдийн зхсагаас шууд хамааралтай ш дээ
2023/01/04 153.243.6.132
Зочин
Дэлхийн эдийн засаг унах нь тодорхой байхад хулгайч Монголын хуурамч эдийн засаг яаж өсөх юм бэ? Худлаа ярьдагаа, хулгай хийдэгээ болино гэж амалбал харин үнэмшилтэй байж магад.
2023/01/03 202.179.11.230