8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д олгоно

2023-01-03 14:13:00

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Эргэж л байдаг хорвоо доо

УИХ дахь  МАН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт, цаг үеийн асуудлыг авч хэлэлцлээ. Үнийн өсөлт, нүүрсний хулгайтай тэмцэхэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч хэлэлцлээ. Үнийн өсөлт импортоос хамаарч байна. Иймээс импортыг нээхэд онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн чиглэлд гишүүд санал нэгдсэн. Мөн нүүрсний хулгайг илрүүлэх хүрээнд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа учраас ажлын хэсгүүд гарч ажиллахаар болсон. Цаашид томоохон бүтээн байгуулалтын асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлдэг байх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд ёстой гэсэн асуудал дээр гишүүд санал нэгдсэн.

Хоёрдугаарт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хуулийн төслийг дэмжиж, засаж сайжруулах шаардлагатай учраас Ажлын хэсэг гарч ажиллахаар болсон” гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан “Монголын төрөөс ард иргэдийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс тогтоох, ард иргэдэд тэгш боломж олгох асуудлаар удаа дараа шаардлага тавьж байгаа. Иймээс Засгийн газар УИХ-тай хамтран үүсээд байгаа асуудлын учир шалтгааныг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэж, гарц шийдлээ олж тогтоох ёстой. Ард иргэдийг бухимдуулаад байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг таслан зогсоох чиглэлд багц арга хэмжээг авч ажиллах нь бидний үүрэг юм. Авлига, хүнд суртал, ашиг сонирхлыг үүсгээд байгаа асуудал дээр УИХ, Засгийн газар хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажиллахаар боллоо. Мөн Онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д олгох хууль эрх зүйн орчныг өөрчлөх асуудлыг хөндсөн. Цаашид улс орны нийгэм эдийн засагт нөлөөлөл үзүүлж байгаа салбарт Онцгой дэглэм тогтоох  нь УИХ-ын эрх мэдэлд байлгадаг болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл